Олон нийтийн бетаMongolia360.mn баталгаажсан хамрах хүрээгээ тэлж байна. Зарим мэдээлэл дутуу байж болзошгүй — баталгаажсан тэмдэг юу шалгагдсаныг харуулна.Хамрах хүрээЗасвар санал болгохНэгдэх
MMongolia360
2026 оны зургаадугаар сарын 5

Монгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдын урсгал тогтмол нэмэгдж байна — 2026 оны эхний 5 сард 292,063 жуулчин хүрэлцэн ирлээ

2026 оны эхний 5 сарын байдлаар Монгол улсад нийт 292,063 гадаадын жуулчин хүрэлцэн ирсэн нь өнгөрсөн оны мөн үэтэй харьцуулахад 32 хувиар өссөн үзүүлэлт байна.

Монгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдын урсгал тогтмол нэмэгдж байна

Монгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдын урсгал тогтвортой нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын өсөлт үргэлжилж байна.

2026 оны эхний 5 сарын статистик

Статистик мэдээллээр 2026 оны эхний 5 сарын байдлаар Монгол улсад нийт 292,063 гадаадын жуулчин хүрэлцэн ирсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 32 хувиар буюу 71,935 жуулчнаар өссөн үзүүлэлт юм.

Улс орноор авч үзвэл

УлсЖуулчдын тоо
ОХУ117,498
БНХАУ87,714
БНСУ27,837
Японы улс9,631
Герман6,817

2026 оны 5-р сарын статистик

2026 оны 5 дугаар сард нийт 84,035 жуулчин хүрэлцэн ирсэн нь 2025 оны мөн үеэс 17,675 жуулчнаар буюу 26 хувиар өссөн үзүүлэлт юм.

Аялал жуулчлалын салбарын тогтвортой өсөлт нь Монгол Улсын аялал жуулчлалын бодлого, дэд бүтцийн хөгжлийн үр дүн болж байна. Монголыг зорин ирэгч жуулчдад зориулсан цогц үйлчилгээ, байгалийн гайхамшигт газрууд, соёлын өв зэрэг нь улам бүр олон улсад танигдаж байна.

Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (mocsty.gov.mn)

Оролцсон

Үүсгэсэн
Mongolia360 Team

Холбоотой мэдээ

Чойжин Ламын Сүм — Монголын анхны түүхэн музей

Өдгөө Улаанбаатар хотноо цөөхөн үлдсэн Монголын бурхны шашны түүх, соёлд холбогдох хосгүй үнэт өвийн нэг болх Чойжин Ламын Сүм Музей нь 1904 онд байгуулагдсан бөгөөд 1908 онд бүрэн дуусгажээ. Монгол төрийн их сахиусны гүдэнба, Хутагт Лувсанхайдавын шашин номын үйлийн их өргөө Монголын түүх, шашин, соёлын дахин давтагдашгүй хосгүй үнэт өвийг хадгалан хамгаалж байна.

2026 оны зургаадугаар сарын 5

Чойжин Ламын Сүм музейн 6 танхим — Монголын бурхны шашны урлагийн гайхамшиг

Чойжин Ламын Сүм музей нь 6 өвермөц танхимтай — Гол сүм, Махаранз сүм, Өндөр сүм, Ядам сүм, Занхан сүм, Зуу сүм. Тус бүгд Монголын бурхны шашны түүх, соёл, урлагийн дахин давтагдашгүй хосгүй үнэт өвийг хадгалан хамгаалж байдаг.

2026 оны зургаадугаар сарын 5

"Чойжин фестиваль"-ийн хүрээнд хүүхэд, багачуудад зориулсан соёлын боловсролын цогц хөтөлбөр хэрэгжиж байна

Чойжин ламын сүм музейгээс санаачлан зохион байгуулж буй "Чойжин фестиваль" зуны цагийн нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, багачуудад зориулсан "Соёлын боловсролын цогц хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байна. Уламжлалт хэл хуур, бясалгал болон үндэсний өв соёлын талаар зунын бүх ажиллагдана.

2026 оны зургаадугаар сарын 2

Хэрэглэгчийн урсгал

Сэтгэгдэл ба түгээх

Энэ хуудасны талаар асуулт, нэмэлт мэдээлэл, зурагтай туршлагаа Mongolia360 мэдээллийн урсгалд нийтэлж болно.

Урсгал харах

Сэтгэгдэл бичих, мэдээллийн урсгалд түгээх, хадгалах үйлдэл хийхийн тулд хэрэглэгчээр нэвтэрнэ.

Энэ хуудастай холбоотой яриа
Энэ хуудсын хэрэглэгчийн яриа хараахан эхлээгүй байна.